Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Сагил сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Монгол Улсын начин Б.Насандэлгэрийн нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ.
Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо үзүүрлэв. Дөрөвт Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын харцага Ц.Мөнхбаяр, Ховд аймгийн Мөст сумын харьяат, аймгийн арслан Ц.Төмөрцоож нар шалгарлаа.
Наймд улсын арслан Э.Оюунболд, улсын
гарди Ө.Бат-Орших, улсын заан Б.Бат-Өлзий, улсын начин Б.Даваа-Очир нар үлдэв.
Улсын харцага А.Бямбажав "Улсын цолд ойрхон бөх" шагналыг аймгийн заан Т.Батсүрэнд гардуулсан юм.
Өнөөдөр "Алтанжолоо" группийн нэрэмжит Улсын арслан цолны хүндэтгэл Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаантай.