ХОВД: 700 орчим сувилагч ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны тавдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Олон улсын сувилагчдын өдөр өнөөдөр тохиож байна.
Одоогийн байдлаар Монгол Улсад 11 мянга гаруй сувилагч бий гэсэн албан бус тоо бөйна. Харин Ховд аймагт 700 орчим сувилагч ажиллаж байгаа юм. Тус аймагт эрэгтэй сувилагч цөөн бий. Яаралтай тусламжийн тасаг, мэс заслын тасаг гэх мэт тасгуудад ажил үүргээ гүйцэтгэж буй.
Эрүүл мэндийн тусламж бол эмч, сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтний багийн үйлчилгээ бөгөөд цаашид сувилан асарч, анагаах, эдгээх үйлчилгээнд шинэ технологи инноваци нэвтрүүлэх, мэргэшсэн сувилахуйн тусламжийг өргөжүүлэх, сувилагчдын ажлын ачааллыг бууруулах, тэдний хөгжил оролцоог дэмжих, мэдлэг ур чадварыг нь ахиулахад анхаарч ажиллахаа өнөөдөр салбарын удирдлагууд онцоллоо.