Хүүхдийн спортын VIII наадам болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-13 11:02:44

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Хоёр жил тутамд зохион байгуулдаг Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам энэ сарын 26-наас эхэлнэ.


Уг наадмыг  чөлөөт бөх, жүдо, байт харваа, буудлага, бадминтон, волейбол, сагсан бөмбөг, гимнастик, даам, ширээний теннис, шатар, сагсан бөмбөгийн 3х3, самбо, усанд сэлэлт, таеквондо, дугуй, хөнгөн атлетик, хүндийг өргөлт, и-спорт, модон барилдаан, холимог тулаан, дуатлон, жюү жицү, бүжиг, хөлбөмбөг, хүндийг өргөлт, боксын төрлөөр зохион байгуулна.


Түүнчлэн пара бочи, хөнгөн атлетик, хонхот бөмбөг, диф сагсан бөмбөгийн 3х3, даам, тусгай хөнгөн атлетик, хамтарсан хөлбөмбөгийн төрөлд аваргуудаа тодруулах ажээ.


10 хоног үргэлжлэх тус наадмын нээлтийн ажиллагаа энэ сарын 26-нд Спортын төв ордонд болох бөгөөд тэмцээнд 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан өсвөрийн тамирчид өрсөлдөх юм.

Related news