УВС: Улаангом-Увс нуур чиглэлийн 26,4 км авто замын ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-05-13 14:44:50

Улаангом, 2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Улаангом-Увс нуур чиглэлийн 26,4 км авто замын ажлыг эхлүүллээ. 


Уг ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт Эйч кэй би интернэшнл холдинг ХХК шалгарсан бөгөөд тус компаниас энэ ондоо багтааж бүтээн байгуулалтыг хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.


Энэ жил Увс аймгийн түүхт 100 жилийн ой болж буйтай холбогдуулан Увс нуурыг зорих иргэдийн хөл хөдөлгөөн ихсэх учир замын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа юм. Гэвч гүйцэтгэгч компанийн зүгээс 7 дугаар сарын 28-29-нд болох аймгийн ойн баяраас өмнө асфальт, хатуу хучилт зэргийг хийж амжихгүй тул туслах замыг хусах, сайжруулах ажлыг хийнэ гэдгээ мэдэгджээ. 


Уг замыг улсын төсвийн 46.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьж байна. 




Related news