ЗАВХАН: Улаагчны хар нуурт зусдаг шувууд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-05-13 17:08:25

Улиастай, 2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутаг, Улаагчны хар нуурт зундаа 13 төрлийн нүүдлийн шувуу ирдэг.


Улаагчны хар нуурын байгалийн цогцолборт газрын Хар нуур орчимд ниит 11 зүйлийн 3200 гаруй шувуу тэмдэглэгдсэн байна.


Хээрийн галуу 100 орчим бодгаль, тураг гогоо 3000 орчим бодгаль, монгол цахлай 100 гаруй бодгаль, хүрэн толгойт цахлай, халбаган хошуут, хөх дэглий, цагаан сүүлт нөмрөг бүргэд, гангар хун, нарийн хиазит, бөөвөлжин өвөөлж, алаг ээтэн зэрэг шувуу тус тус тэмдэглэгджээ.


Эдгээрээс онцолбол, иргэдийн нэрлэдэг хар галуу буюу тураг гогой юм. Энэ шувуу нь сүргээрээ буюу 2000-3000 орчим шувуу сүүлийн гурван жил дараалан Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчны хар нуурт зусдаг болсон байна.


Гогой бол дэлхийд өргөн тархалттай усны шувуудын нэг. Монголд анх 1881 онд судлаач Брезовский их нууруудын хотгорт анх тэмдэглэж Монгол орны шувууны жагсаалтад бүртгэсэн байдаг. Дараах бүтээлийн 164 дэх хуудсаас үүнийг олж унших боломжтой (http://zslsites.org/asse…/…/Mongolian_Red_List_for_Birds.pdf). Энд тэмдэглэснээр тус шувуу нь Монгол орноор 1913-1970 онд аялсан судлаачдын бүтээл, тэмдэглэлүүдийг үзэж байхад нуурын мандлыг тураг гогой хар хөшиг татсан мэт бүрхжээ гэсэн байдаг (Skryabin, 1976). Тиймээс энэ шувуу анх үүссэн цагаасаа буюу хэдэн сая жилийн өмнөөс бусад шувуудын адил байгалийн жамаараа өөрийн идэш тэжээлийн нөөц хүрэлцээг даган томоохон нууруудаар олноор сүрэглэн амьдарсаар ирсэн байна.

Үүний дараа олноороо ирж зусдаг шувуу нь хээрийн галуу, монгол цахлай юм. Латин нэр нь Anser indicus, буюу хээрийн галуу нь төв Азид нутагладаг шувууны аймгийн галуу хэлбэртний баг нугасны овогт багтдаг.


Хээрийн галуу нь хамгийн өндөр нисдэг шувуудын нэг ба 10175 м өндөрт нисэж байх нь тэмдэглэгдсэн байна. Бусад зүйлийн галуутай харьцуулахад харьцангуй том далавчтай.


Энэ шувуу нь Энэтхэг, Пакистанд өвөлжихөөр Гималайн нурууг даван нүүдэллэдэг. Харин зундаа монгол оронд ирж зусдаг.

Хээрийн галууны гол дайсан нь үнэг, бүргэд, хон хэрээ зэрэг юм. Хээрийн галуу нь голуудын хадтай хавцал, цохио, нуурын эгц өндөр эрэг ихтэй газраар өндөглөн зусдаг. Монгол оронд Завхан голын сав газар, Улаагчны Хар нуур, их нууруудын хотгор, Хэрлэн гол, Хангай, Хөвсгөлийн бүсийн нуур голууд, Толбо, Цагаан нуур гэх мэт газраар өндөглөн зусдаг.


Цайвар саарал өнгийн өдтэй ба бусад саарал галуунаас толгой дээрх хар судлаараа ялгардаг.

Нас бие гүйцсэн хээрийн галуу 71-76 см урт, 1.87-3.2 кг жинтэй. Эм галуу 3-8 өндөг гаргана.


Тураг Гогой бол дэлхийд өргөн тархалттай усны шувуудын нэг. Монголд анх 1881 онд судлаач Брезовский их нууруудын хотгорт анх тэмдэглэж Монгол орны шувууны жагсаалтад бүртгэсэн байдаг.

Related news