Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар 8-20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг
нутаг, Ерөө, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал
нутгаар +17-+22 градус, Хангайн уулархаг нутаг болон Орхон, Эг, Үүр, Туул,
Хэрлэн голын хөндийгөөр +21-+26 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр
32-+37 градус, бусад нутгаар +25-+30 градус дулаан байна.
Говь-Алтайн нутаг, Баян-Өлгийн
хойд болон зүүн, Увсын өмнөд, Ховдын баруун болон хойд хэсгээр салхи секундэд
18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.