ХОВД: Төрийн албаны ерөнхий шалгалтыг долоон ээлжээр зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-05-22 09:42:51

Жаргалант, 2025 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Төрийн албаны энэ оны хоёрдугаар ээлжийн ерөнхий шалгалт өнөөдөр Ховд аймагт эхэллээ.  


Төрийн албаны нөөцийг бүрдүүлэх зорилго бүхий энэ удаагийн шалгалтад Ховд аймгаас 152 иргэн оролцохоор бүртгүүлжээ.


Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс тус шалгалтыг энэ сарын 22, 23-ны өдөр долоон ээлжээр зохион байгуулна. 


Шалгалтад оролцогчдын гурав нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн юм. Иймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тусгай шалгалтын программаар энэ сарын 23-ны өдрийн хоёрдугаар ээлжид авахаар төлөвлөсөн гэж Төрийн албаны ерөнхий шалгалтын салбар комиссоос мэдээллээ.


Тус шалгалтын нэгдүгээр ээлж буюу 7:30 цагийн байдлаар 15 хүн шалгалтаа өгч байна. 


Энэ удаагийн шалгалтыг Ховд аймгийн Шүүхийн тамгын газрын дарга, салбар зөвлөлийн гишүүн Д.Даваасүрэнгээр ахлуулсан 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг зохион байгуулж буй. 


Related news