ХОВД: Хүн ам өнгөрсөн оныхоос 1.2 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-05-22 10:28:02

Жаргалант, 2025 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Статистикийн хэлтсийн мэдээллээр 2024 оны жилийн эцсийн байдлаар тус аймгийн хүн ам 91229 болж, өнгөрсөн оныхоос 1.2 хувиар өссөн байна.

 

Хүн амын 50.2 хувь буюу 45835 нь эрэгтэй, 49.8 хувь буюу 45394 нь эмэгтэй юм.


Аймгийн төвд 34532, сумын төвд 14481, хөдөө 42216 хүн амьдарч буй. 


14 хүртэлх насны эрэгтэй 15503, эмэгтэй 14734 байна. Харин 15-64 насны эрэгтэй 28627, эмэгтэй 28030 байгаа бол 65-аас дээш насны эрэгтэй 1705, эмэгтэй 2630 байна. 

    


Related news