ДОРНОД: Чингэлэг доторх номын сангаар өдөрт 20 сурагч үйлчлүүлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-05-24 14:47:19

Чойбалсан, 2025 оны тавдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Баяндун сумын ЕБС-ийн сурагчид "Magic box" чингэлэг дэх номын сангаараа хавар, намартаа үйлчлүүлдэг. Тэд ном уншихаас гадна даалгавраа хийх, дуртай зүйлээ хийж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж өөрсдийгөө хөгжүүлэх боломжтой.


Тус номын санг Баяндун сумын ЕБС-ийн 2003 оны төгсөгчдийн санаачилгаар сумын орон нутгийн хөгжлийн сангийн дэмжлэгээр байгуулжээ. Харин иргэдийн хандиваар номуудаа бүрдүүлсэн учраас хүүхдүүдийн уншихыг хүсдэг үлгэр, уран зохиолын ном хомс байдаг тухай номын санч В.Гэрэлмаа ярьж байлаа. 


"Magic box" чингэлэг дэх номын сан монгол, англи, орос, солонгос хэл дээрх хоёр мянга орчим номтой. Иргэд сайн дураараа хүүхдүүдэд тод зурагтай, сонирхолтой ном илгээх боломжтой юм. 

Related news