ӨМНӨГОВЬ: Энэ жил 275 ээж "Алдарт эх"-ийн одон хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-05-29 14:39:55

Даланзадгад, 2025 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг "Алдарт эх"-ийн одонгоор шагнах хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

 

Энэ жил 275 ээж "Алдарт эх"-ийн I, II зэргийн одон хүртэж байна. Ингэснээр Өмнөговь аймаг 6140 алдарт эхтэй боллоо.

 

Алдарт эхийн одон олгох журамд өөрчлөлт орсноор өндөр настай ээжүүд одонгоо нөхөж авах боломжоор хангагдаж байгаагаараа онцлогтой болж байна. 


Өмнөговь аймаг 2023 онд ихэр хүүхэд төрүүлсэн 383 ээж байснаас 371 нь хоёр ихэр, 12 нь гурван ихэр хүүхэд төрүүлсэн бол 2024 онд 444 болж нэмэгдсэн бөгөөд хоёр ихэр хүүхэд 432, гурван ихэр 12 хүүхэд төрүүлсэн ээж байгаа талаарх мэдээллийг Өмнөговь аймгийн Статистикийн газраас гаргажээ.


Өнгөрсөн онд алдарт эхийн I II зэргийн одонгоор 271 ээж шагнуулжээ. 



Related news