ЗАВХАН: Энхийг сахиулах ажиллагаанд 450 гаруй алба хаагч оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-05-29 18:46:23

Улиастай, 2025 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Завхан аймагт олон улсын энхийг сахиулагчдын өдрийг тэмдэглэж байна.


НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2002 оны 12 дугаар сарын 11-ний тогтоолын дагуу НҮБ-ын энхийг сахиулагчдын өдрийг 2003 оноос тэмдэглэж эхэлжээ.


1948 оны энэ өдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Ойрх Дорнодод энхийг сахиулах анхны ажиллагааг эхлүүлэх шийдвэр гаргасан юм.  Ассамблей тавдугаар сарын 29-нийг НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрөөр зарлаж, жил бүрийн энэ өдөр энх тайвныг сахин хамгаалах ажиллагаанд оролцож, мэргэжлийн өндөр ур чадвартайгаа харуулж, амь биеийг үл хайрлан, эрэлхгээр тэмцэж яваа бүх хүнд хүндэтгэл үзүүлдэг болсон. Түүнчлэн энх тайвны үйл хэргийн төлөө тэмцэж яваад амь үрэгдэгсдээ дурсан хүндэтгэх өдөр болгон тэмдэглэхээр болжээ. 


Завхан аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Зэвсэгт хүчний 325-р ангийн алба хаагчид 2007 оноос хойш энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцжээ. Өнөөдрийн байдлаар нийт 450 гаруй алба хаагч энхийг сахиулах үйл ажиллагаанд амжилттай оролцсон байна. Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон алба хаагчдын 20 гаруй хувь нь эмэгтэй алба хаагчид байна.


Энх тайвныг сахин хамгаалах ажиллагаанд оролцсон алба хаагчдыг олон нийтэд таниулан сурталчлах, алдаршуулах.


Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд таниулах үйл ажиллагаа өнөөдөр Завхан аймагт боллоо. Энэ үеэр Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн эрэгтэй, эмэгтэй жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолтууд, урлагийн тоглолтоос гадна Улиастай цэргийн хүрээний байгууллагуудын үйл ажиллааг олон нийтэд сурталчлан таниулсан байна


Зэвсэгт хүчний 325-р ангийн алба хаагчид үзүүлэх тоглолт


Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчдын үзүүлэх тоглолтын хэсгээс 

Related news