СЭЛЭНГЭ: Ахлах ахлагч Г.Гантогтох 5 удаа энхийг сахиулах ажиллагаанд оролцжээ
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар,
2025 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой
байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн гал
унтраах авто машины жолооч, ахлах ахлагч Г.Гантогтох 2010, 2012, 2014, 2015, 2017-2018 онд нийт
таван удаа Бүгд Найрамдах Сьерра Леон Улс, Өмнөд Судан, Афганистан, Катар улсад НҮБ-ын
энхийг сахиулах ажиллагаанд оролцжээ.
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын
газраас 10 алба хаагч цэнхэр дуулгатнуудын эгнээнд орж, дэлхийн энх тайвныг
батлан хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж Онцгой байдлын байгууллагын төдийгүй
Монгол Улсынхаа нэрийг олон улсад өндөрт өргөн үүргээ биелүүлж байна.
Онцгой байдлын байгууллагын алба
хаагчид 2012 оноос хойш даян дэлхийн энх тайвны төлөө дэлхийн орнуудын дайчин
эрстэй мөр зэрэгцэн энхийг сахиулах үүргийг гүйцэтгэж иржээ.
НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 2002 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг олон улсын Энхийг сахиулагчдын өдөр болгон зарласан байдаг.