ӨНӨӨДӨР: Монгол-Туркменистаны бизнес форум болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2025 оны зургаадугаар сарын 2 МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Туркменистан Улсын
Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов 2025 оны зургаадугаар сарын 1-2-ны өдрүүдэд
Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
-УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
11:00 цагт: “Пиноккио” модон хүүгийн түүх жүжгийг Монголын хүүхэлдэйн театрт үнэ төлбөргүй тоглоно.
11:00 цагт: Туркменистан Улсын гар урлалын бүтээгдэхүүн болон уламжлалт хивсний үзэсгэлэн МҮХАҮТ-д болно.
12:00 цагт: УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болно.
13:00 цагт: Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга, мэргэжилтнүүд Ботаник анагаах ухааны сургуулийн эмнэл зүйн ур чадварын төвтэй танилцаж эмч нарыг чадавхжуулж хамтарсан сургалт хийнэ. Холбогдох утас: 91118318
14:00 цагт: УИХ-ын чуулганы хуралдаан болно.
14:00 цагт: Монгол-Туркменистаны бизнес форумыг МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулна.
-Банкны салбарын ажилтны өдөр тохиож байна.
-Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам 7 дахь өдрөө үргэлжилж байна.
Орон
нутагт:
-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Хилийн
чанадад:
-Чехийн
Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл
гарч байна.