Зайсангийн гүүр энэ сард ашиглалтад орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-02 14:08:27

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрний хөдөлгөөнийг энэ  оны нэгдүгээр сарын 15-наас хааж, буулгах ажлыг эхлүүлсэн.


Гүүрний өргөтгөл, шинэчлэлтийн ажил 90 хувьтай үргэлжилж байна. Нийт дөрвөн эгнээ бүхий 225 метр урт, төмөрбетон гүүр барьж буй. Уг ажлын хүрээнд шал суурийн арматур, дам нуруу бэлтгэх, газрын түвшнээс доош 17 метр гүнд шон суурилуулах зэрэг доод бүтээцийн ажил дуусжээ.


Мөн дээд бүтээцийн ажилд 10 алгасал угсрах бөгөөд үүнээс есөн алгаслыг угсраад байгаа аж. Гүүрний барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “ЗМЗ” кампани ажиллаж байгаа бөгөөд энэ сардаа багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

 

Related news