Э.Содномпилжээ, Д.Алтансүх нарт хүндэтгэл үзүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
mn_tuul@montsame.mn
2016-11-04 16:50:30

Монголын Залуучуудын холбооны салбар нэгж болох Улаанбаатар хот дахь Орхон аймгийн Залуучуудын холбооноос өчигдөр Эрдэнэт хотоос төрөн гарсан хоёр тамирчнаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв.

Тодруулбал, Бразилийн Рио-де-Жанейро хотноо болсон Зуны XV паралимпод анх удаа пауэрлифтингийн төрлөөр оролцож хүрэл медаль хүртсэн Э.Содномпилжээ болон Монголын жүдогийн шигшээ багийн тамирчин Д.Алтансүх нарт сүүлийн үед улс орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргаж, амжилт үзүүлж буйд нь холбооны удирдлагууд талархал дэвшүүллээ.

Уг арга хэмжээний үеэр ОУХМ Э.Содномпилжээг МЗХ-ны 95 жилийн ойн медаль, ОУХМ Д.Алтансүхийг МЗХ-ны “Тамирчны алдар” медалиар тус тус шагнав.

Б.Туул

Related news