ОУВС эдийн засгийн хүндрэлийг даван туулахад бэлэн гэдгээ илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-11-04 19:46:41

ОУВС-гийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Нийл Сакер Монгол Улсын эдийн засагт тулгарсан хүндрэлийг даван туулахад чиглэсэн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд бэлэн хэмээн мэдэгдсэн байна.

Ноён Коши Матайгаар ахлуулсан ОУВС-гийн ажлын хэсэг  10 дугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 4-ний хооронд Улаанбаатар хотод ажилласан юм. 

ОУВС-гийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Нийл Сакер хэлэхдээ, “Ажлын хэсэг ОУВС-гийн Дүрмийн 4-р заалтын дагуу зөвлөлдөх хэлэлцүүлгийг Монгол Улсын эрх баригчидтай хийж, үр дүнтэй ажиллалаа. Яриа хэлэлцээрийн хүрээнд ОУВС-гийн дэмжлэгээр хэрэгжүүлдэг эдийн засаг, санхүүгийн хөтөлбөрт багтаж болох бодлогын асуудлуудыг хөндсөн юм. Бодлогын олон асуудлаар талууд нэгдсэн байр сууринд хүрч чадлаа. Хоёр талын яриа хэлэлцээр үргэлжлэх болно. Монгол Улс ОУВС-гийн ажлын хэсгийг  хүлээн авч, нягт хамтран ажилласан явдалд талархал илэрхийлье” гэжээ.

 Б.Заяа

Related news