А.Шварценеггер Венийн метроны үйлчлүүлэгчдийг гайхшруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2025-06-04 15:52:24

ВЕНА, 2025 оны зургаадугаар сарын 4 /France24/. Терминатор” киноны од, Калифорни муж улсын захирагч асан Арнольд Шварценеггер Австрийн нийслэл Вена хотын нийтийн тээврийн үйлчлүүлэгчдэд хандан үг хэлж тэднийг гайхшруулжээ. 


Арнольд Шварценеггер та бүхэнтэй ярьж байна. Та бүхэн бол уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл хэргийн баатрууд билээгэж тэрбээр хэлсэн байна. Австрийн иргэн, холливудын од тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар өөрийн жил бүр зохион байгуулдаг бага хуралд оролцохоор тус хотод хүрэлцэн ирээд байгаа ажээ.


Эрүүл гаргийн төлөөх үүрэг оролцоонд тань баярлалаа гэж тэрбээр герман хэлээр хэлснийг бүх нийтийн тээврийн дотуур холбооны системээр дамжуулсан гэж нийтийн тээврийн оператор Wiener Linien компани мэдэгдсэн байна. Тэрбээр мөн “Уур амьсгалын эсрэг тэмцэх, бохирдлыг бууруулахад хамтдаа хувь нэмрээ оруулж буй та бүхэн бол уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл хэргийн жинхэнэ баатрууд” хэмээн англи хэлээр үргэлжлүүлэн хэлжээ.


Өдгөө 77 настай А.Шварценеггер уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл хэрэгт тулгарч буй сорилт бэрхшээлүүдийг олон нийтэд таниулах зорилгоор найман жилийн өмнөөс төрөлх Австри улсдаа Дэлхийн дээд хэмжээний уулзалтыг санаачлан зохион байгуулж эхэлсэн юм. А.Шварценеггер мягмар гарагт уулзалтын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ ард иргэдийн амьдралыг сайжруулах арга хэмжээ авахыг уриалжээ.  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг ил тод шүүмжилдэг байсан тэрбээр энэ удаа түүнийг шүүмжлээгүй байна.  


Энэ жилийн дээд хэмжээний уулзалтад Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр, Австрийн Ерөнхий сайд Кристиан Стокер, Австрийн Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар оролцжээ. Wiener Linien-ийн мэдээлснээр, өдөрт 2.4 сая орчим хүн хотын нийтийн тээврээр үйлчлүүлдэг байна. Австрийн нийслэл нь хоёр сая орчим хүн амтай юм.

Related news