Зургаадугаар сарын спорт хуанли
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Спорт сонирхогчдын хувьд энэ сард үзэх, харах, ярих тэмцээн уралдаан ихтэй байх нь ээ.
NBA-ийн финал өнөөдөр эхэлж байгаа бол хөлбөмбөгийн Үндэстнүүдийн цом, Клубуудын ДАШТ, NHL-ийн финал, цаашлаад Монголын баг, тамирчид оролцох хэд хэдэн томоохон тэмцээнд спорт сонирхогчдыг хүлээж байна. Тэдгээрээс Монголын баг тамирчид оролцох тэмцээн уралдааны мэдээллийг түүвэрлэн хүргэе.
Зургаадугаар
сарын 7: Монгол Улсын арслан Б.Яндааг алдаршуулах улс, аймаг,
цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаантай
Зургаадугаар
сарын 7: Волейболын
эмэгтэйчүүдийн Үндэстнүүдийн цомын
тэмцээн Вьетнамын Ханой хотод эхэлнэ. Маргааш манай баг эхний тоглолтоо Филиппинтэй
хийх юм.
Зургаадугаар
сарын 7: Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн шигшээ тоглолт
АНЭУ-ын Дубай хотод эхэлнэ. Уг тоглолтод
Монголын лигийн аварга “Хасын Хүлэгүүд” оролцоно.
Зургаадугаар
сарын 8, 14: Үндэсний бөхийн
нийслэлийн аварга баг шалгаруулах 3х3 барилдаан болно.
Зургаадугаар сарын 10-16: Английн Лондон хотод шатрын багийн түргэн болон түргэвчилсэн тоглолтын ДАШТ болно. Манай улсаас долоон тамирчин өрсөлдөх аж.
Зургаадугаар
сарын 13-20: Унгарын Будапешт жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ эхэлнэ. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй
тус бүр есөн тамирчин зодоглоно.
Зургаадугаар сарын 14: MGL-1 файтингийн холимог тулаан Монголд болно.
Зургаадугаар
сарын 18, 19: “FIBA 3x3 Ulaanbaatar Women's Series” тэмцээнийг энэ Улаанбаатар
хотын Д.Сүхбаатарын талбайд болно. Монголоос
гурван баг оролцоно.
Зургаадугаар
сарын 20, 21: 3х3-ын
эрэгтэйчүүдийн “Их дуулга” тэмцээн
болно. Монголоос
“Улаанбаатар энержи”, “Завхан Сайнскор” баг өрсөлдөх юм.
Зургаадугаар
сарын 23-29: Сагсан
бөмбөгийн 3х3-ын насанд хүрэгчдийн ДАШТ Монголд болно.
Зургаадугаар сарын 28: Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадмын сорилго барилдаан болно.