ТӨВ: Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын ажил зогсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод 2025 оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга зогсонги байдалд ороод байна.
2019 оны зураг төсвөөр 1.28 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй байсан тус ажил 2020 онд улсын төсвийн 741 сая төгрөгөөр газар, суурь, цутгамал хийц, хана, цонх хаалга, дээвэр, халаалт, цэвэр бохир ус, гэрэлтүүлэг, зэрэг ажлыг гүйцэтгэхээр “Гранд Авгуш” ХХК-тай гэрээ байгуулсан байна. Гэсэн хэдий ч цар тахлын үеийн үнийн өсөлт зэрэг хүчин зүйлээс шалтгаалан барилгын ажил удааширч, зарим ажлууд дотор заслын дараа хийх шаардлага үүсэн, технологийн дараалал алдагдсан байна.
2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд уг барилгын ажлыг дуусгах хөрөнгө тусгагдаагүй тул ахин нэг жил өнжөөд байна.
Орон нутгийн удирдлагууд уг ажлыг 2025 оны төсвийн тодотгол, 2026 оны улсын төсөвт суулгахаар санал хүсэлт илгээгээд байгаа юм.