ХӨВСГӨЛ: Чулуутын амны 3 буган чулуун хөшөөг бүртгэн баримтжуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-06-16 17:58:16

Мөрөн, 2025 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Соёлын төвийн хамт олон тус сумын 4-р багийн нутаг дахь Чулуутын ам хэмээх газраас гурван буган чулуун хөшөөг сумын болон аймгийн бүртгэл мэдээллийн санд бүртгэн авчээ.



Энэхүү дурсгалыг анх 2022 онд доктор Ж.Баярсайхан, Г.Анхсанаа нар бүртгэн баримтжуулалт хийж байжээ.


Тус хөшөөнүүд нь хүрэл зэвсгийн үед хамаарах бөгөөд Монголд ховор тохиолддог ороомог дүрслэлтэй байгаагаараа онцлогтой юм.


Монгол оронд 1240 гаруй буган хөшөө байдаг бөгөөд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт Монголын хамгийн өндөр буган чулуун хөшөө байдаг.




Тодруулбал, аймгийн төвөөс 35 км зайд орших Эрхэл нуурын баруун талд Улаан толгой уулын бэлд таван буган хөшөө, ойр орчим нь 1-2 метр өндөр дөрвөлжин болон дугуй хиргисүүрүүд бий.

 

Тус буган чулуун хөшөөний хоёр дахь нь 3.84 см өндөр бөгөөд 3000 орчим кг жинтэй, Монголын хамгийн өндөр буган чулуу гэдгийг судлаачид тогтоожээ.


Энэхүү буган чулуун хөшөөний дээд талд нар, есөн ширхэг ташуу бөөрөнхий нүх хонхойлгон цохисон бугын дүрс тод дүрслэгдсэний дээр ойролцоо орших 4 буган чулуунаасаа хэмжээ, хийц урлалаараа өвөрмөц онцлогтой.

 

Related news