ӨМНӨГОВЬ: Өргөн хэрэглээний зарим бараа бүтээгдэхүүний үнэ 2.8 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-06-19 15:54:00

Даланзадгад, 2025 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймагт энэ сарын 18-ны байдлаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 2.8 хувиар өссөн талаар статистикийн хэлтсээс  мэдээллээ.


Тодруулбал, Даланзадгад сумын гол нэрийн бараа бүтээгдэхүүний долоо хоногийн дундаж үнийн мэдээллээр ноолуур 107000 мянган төгрөгөөс 110000 мянган төгрөг болж өсжээ. Харин ямааны сүү, тараг 8000-5000 мянган төгрөг болж буужээ.


Хонины мах 14000, ямааны мах 13000, нэгдүгээр гурил 2840, элсэн чихэр 4490, цагаан будаа 4250, өндөг 566, А92 бензин 2748, дизель түлш 3280 төгрөгөөр худалдаж байгаа бөгөөд үнэ тогтвортой байна.

Related news