Чөлөөт цохилтоос оруулсан Мессигийн гоол багтаа хожил авчирчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2025 оны зургаадугаар сарын 20 /RIA Novosti/. АНУ-д болж буй Хөл бөмбөгийн клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ хэсгийн шатны хоёрдугаар тойргийн тоглолтод Америкийн "Интер Майами" баг Португалын “Порту” багийг хожжээ.
Атланта хотод болсон А хэсгийн тоглолт 2:1-ийн харьцаатай дуусжээ. Хожсон багаас Теласко Сеговиа (47 дахь минут), Лионель Месси (54) нар, хожигдсон багаас Саму Агехова (8, торгуулийн цохилт) гоол оруулсан байна.
Өдгөө 37 настай Л.Месси чөлөөт цохилтоос гоолджээ. Аргентины хөлбөмбөгчин "Интер Майами"-гийн төлөөх 61 дэх тоглолтдоо 50 дахь гоолоо хийсэн нь энэ юм.
"Интер Майами" 4 оноотойгоор хэсгийн хоёрдугаар байрт бичигдэж байгаа бол "Порту" баг (1 оноо) гуравдугаарт орж байна. Америкийн клуб хэсгийн шатны сүүлийн тоглолтоо зургаадугаар сарын 24-нд Бразилын "Палмейрас" багтай хийнэ. Харин "Порту" Египетийн "Аль-Ахли" багтай тоглох юм. Хэрэв гуравдугаар тойргийн тоглолтод "Интер Майами", "Палмейрас" багууд тэнцвэл хоёулаа плей-оффт шалгарна.