UFC-гийн хүнд жингийн аварга Жон Жонс зодог тайлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-06-22 11:14:14

БАКУ, 2025 оны зургаадугаар сарын 22 /TASS/.  Мэргэжлийн холимог тулааны хамгийн том холбоо болох UFC-гийн хүнд жингийн аварга Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ. Энэ тухай UFC-гийн ерөнхийлөгч Дэйна Уайт хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна. 


"Жон Жонс мэргэжлийн тулааны замналаа албан ёсоор дуусгалаа. Хүнд жингийн аваргын бүсийг одоо Том Аспиналл эзэмших боллоо" гэж  Уайт мэдэгджээ.


Өдгөө 37 настай Жонс мөн UFC-гийн хагас хүнд жингийн аваргын бүсийг эзэмшиж байсан юм. Холимог тулаанд тэрбээр 27 удаа ялж, нэг удаа ялагдсан бөгөөд нэг тоглолтыг нь хүчингүйд тооцсон байна. 


Өнгөрсөн оны 11 дүгээр сард Нью-Йорк хотод болсон UFC 309 тэмцээнд Жонс сүүлчийн тулаанаа хийсэн юм. Тэрбээр уг тулаанд нутаг нэгт, хүнд жингийн аварга асан Стип Миочичийг ялж, аваргын бүсээ хамгаалж байв. 

Related news