К.Мбаппе шилдгүүдийн жагсаалтын хоёрдугаарт бичигджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ПАРИС. 2025 оны есдүгээр сарын 10 /ТАСС/. Килиан Мбаппе Францын хөл бөмбөгийн шигшээ багийн түүхэн дэх шилдэг довтлогчдын жагсаалтын хоёрдугаарт бичигдлээ.
Мягмар гарагт болсон 2026 оны ДАШТ-д
оролцох эрхийн төлөөх сонгон шалгаруулах тэмцээний ээлжит тоглолтод францчууд
өөрийн талбайд Исландын шигшээ багийг 2:1 харьцаагаар хожсон байна. Энэ тоглолтод
Мбаппе нэг гоол оруулсан нь үндэсний шигшээ багт тоглохдоо оруулсан 52 дахь
гоол нь байлаа. Эл үзүүлэлтээр
тэрбээр Тьерри Анриг /51 гоол/ гүйцэж түрүүлжээ. Харин шилдэг довтлогчдын
жагсаалтыг 57 гоолтой Оливье Жиру тэргүүлж байгаа юм.
Өдгөө Мбаппе Францын шигшээ багийн бүрэлдэхүүнд 2018 оны дэлхийн аварга
болсон ба 2022 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэхдээ 8 гоол оруулж, шилдэг
довтлогчоор шалгарч байв. Мөн 2021 онд Үндэстнүүдийн лигийн аваргалсан юм.
Тьерри Анри Францын шигшээд 1997-2010 онд тоглохдоо нийт 123 тоглолтод
оролцож 51 гоол оруулжээ. Тэрбээр 1998 оны дэлхийн аварга, 2000 оны Европын
аварга, 2003 оны Конфедерацийн аварга, 2006 оны ДАШТ-ий мөнгөн медальт хөлбөмбөгчин
юм.