Эрчим хүч хэмнэлтийн менежерийг Монгол Улсад анх удаа бэлтгэж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-11-07 15:25:25

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрчим хүчний системийн үр ашиг” төслийн хүрээнд Эрчим хүч хэмнэлтийн менежерийг Монгол Улс анх удаагаа бэлтгэж эхэллээ. 

Тодруулбал Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль хэрэгжсэнээр эрчим хүч хэмнэлтийн менежер, аудитор гэсэн шинэ ажлын байр бий болж буй юм. Тиймээс Эрчим хүчний зохицуулах хорооноос дээрх мэргэжилтнийг бэлтгэх сургалтын хөтөлбөрийг ХБНГУ-ын Интегрэйшн И-И” ХХК болон ШУТИС-ийн Эрчим хүчний сургуультай хамтран боловсруулжээ. 

Онол, дадлага хосолсон  сургалтанд хамрагсад “Эрчим хүч хэмнэлтийн менежер”-ийн гэрчилгээтэй төгсөх бөгөөд эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр ажиллаж, үйл ажиллагаанд нь хяналт тавих аж.

Б.Заяа

 

Related news