СЭЛЭНГЭ: Сайхан суманд дахин санал хураалт явуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн
Сонгуулийн хороо Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуулийг
амжилттай зохион байгууллаа.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын
2025 оны нөхөн сонгуульд Сэлэнгэ аймгаас нийт 26 нэр дэвшигч, 11 мандатын төлөө
өрсөлдсөн.
Тодруулбал, Алтанбулаг, Баруунбүрэн,
Орхонтуул, Жавхлант, Сүхбаатар, Сайхан, Шаамар суманд нөхөн сонгууль болсон
бөгөөд МАН-аас 11, АН-аас 10, Хүн намаас 1, бие даагч 4 нэр дэвшигч өрсөлдөх
бөгөөд Алтанбулаг суманд 2, Баруунбүрэн 1, Орхонтуул 2, Жавхлант 1, Сүхбаатар
1, Сайхан 2, Шаамар суманд 1 нэр дэвшигч өрсөлдлөө.
Тус аймгийн Сайхан сумын тухайд 3
мандатын төлөө 2 нэр дэвшигч өрсөлдөж санал хураалтын эцсийн дүнгээр 412 хүний
саналаар МАН-аас нэр дэвшигч Ц.Ганцэцэг ялалт байгуулж, 232 хүний саналаар
АН-аас нэр дэвшигч Д.Должин, МАН-аас нэр дэвшигч Х.Угтахбаяр, АН-аас нэр дэвшигч
Ж.Өлзийжаргал нар 235 хүний саналаар тэнцсэн байна.
Иймээс сонгуулийн хуулийн дагуу энэ
сарын 28-ны өдөр дахин санал хураалтыг явуулахаар боллоо.
Сэлэнгэ аймгийн тухайд аймаг,
Нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуулийг зохион байгуулах ажилд
нийт 156 төрийн албан хаагч ажиллалаа.