3х3-ын ДАШТ эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн 3х3-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр албан ёсоор эхэллээ.
Тус тэмцээнд Монгол, АНУ, Франц, Серби, Литва, Хятад, Латви, Япон зэрэг 27 орны эрэгтэй, эмэгтэй 40 баг өрсөлдөж байгаа юм. Тэмцээний үеэр спортын тоглолтууд болохоос гадна хөгжөөнт шоу, урлагийн тоглолт, спортын тоног төхөөрөмжийн үзэсгэлэн, үндэсний болон олон улсын хоолны өдөрлөг зохион байгуулах ажээ.
Манай улс Ази тивдээ энэхүү тэмцээнийг зохион байгуулж буй анхны орон болж байна. Түүгээр ч зогсохгүй олимпын төрлийн спортуудын анхны ДАШТ гэдгээрээ онцлогтой. Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн хөгжлийг олон улсад сурталчлах, дотоодын залуу тамирчдад урам зориг өгөх, спортын аялал жуулчлалыг дэмжих чухал ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид хэллээ. Зургаан өдөр үргэлжлэх тус тэмцээний хэсгийн тоглолтууд энэ сарын 27-нд өндөрлөх бол медальтнууд 29-нд тодорно. Монголын багийн хуваарийг хүргэе.
Зургаадугаар сарын
23
18:25 цагт: Монгол-АНУ
/эр/
20:15 цагт: Латви-Монгол
/эр/
Зургаадугаар
сарын 24
18:25 цагт: Бразил-Монгол
/эм/
20:15 цагт: Монгол-Испани
/эм/
Зургаадугаар сарын
25
18:00 цагт: Монтенегро-Монгол
/эр/
20:15 цагт: Монгол-Япон
/эр/
Зургаадугаар сарын 24
18:25 цагт: ХБНГУ-Монгол /эм/
20:15 цагт: Монгол-Украин /эм/
Related news

