ХОВД: Элсэлтийн шалгалтад дөрвөн сурагч 800 оноо авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-06-24 09:52:22

Жаргалант, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Ховд аймагт элсэлтийн шалгалтыг хэрхэн зохион байгуулсан талаар тодрууллаа.

Энэ онд тус аймгаас 1128 сурагч элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн тул шалгалтыг 2025 оны зургаадугаар сарын 18-21-ний өдөр Жаргалант сумын ерөнхий боловсролын Хоёрдугаар сургууль дээр зохион байгуулсан юм. 

Улмаар бүртгүүлсэн сурагчдын 91.1 хувь буюу давхардсан тоогоор 2736 шалгуулагч зохих хуваарийн дагуу шалгалтаа өглөө. 


Үүнээс 26 сурагч 750 ба түүнээс дээш оноо авчээ. Энэ нь өмнөх оноос есөөр нэмэгдсэн үзүүлэлт юм.


Түүнчлэн дөрвөн сурагч элсэлтийн шалгалтад 800 оноо авсан бөгөөд Ховдынхон математик, физик, хими, нийгэм судлал, монгол хэлний хичээлээр улсын дунджаас дээш үнэлгээтэй байна. 

Related news