СЭЛЭНГЭ: Түймрийн голомтыг унтраахад цаг агаарт зориудаар нөлөөлж дэмжлэг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-06-26 15:56:45

Сүхбаатар, 2025 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Түймрийн голомтыг унтраахад цаг агаарт зориудаар нөлөөлж дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

 

Сэлэнгэ аймгийн гандуу газар нутаг болон Ерөө, Цагааннуур, Түшиг, Алтанбулаг суманд гарч буй түймрийн голомтыг унраахад дэмжлэг үзүүлэх зорилгоор цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх ажлыг өнөөдөр зохион байгуулж байна.

 

Цаг агаарт зориудаар нөлөөлөх ажилд Сэлэнгэ аймгийн УЦУОШТ-ийн Бороо 1, 2, 3, Дархан-Уул аймгийн Дархан бороо-1  экспедицүүд тус тус ажиллаж байгаа юм. 

Related news