ХОВД: Төл бойжилт 95.1 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-06-27 09:35:36

Жаргалант, 2025 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Ховд аймагт одоогоор 1.218.2 мянган мал төллөжээ.


Тодруулбал, ингэ 5265, гүү 45704, үнээ 72315, хонь 469699, ямаа 625302 толгой төллөж, мал төллөлт 85.5 хувьтай байна. 


Одоогийн байдлаар 1.158.3 мянган төл бойжиж буй. Ийнхүү төл бойжилт дунджаар 95,1 хувьтай байна.  


Түүнчлэн 35759 төл мал хорогдсон бол 76287 толгой мал хээл хаясан тухай Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. 


Related news