СЭЛЭНГЭ: Цаг агаарт зориудаар нөлөөлөх дөрвөн экспедиц ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-06-27 18:52:36

Сүхбаатар, 2025 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Түймрийн голомтыг унтраахад дэмжлэг үзүүлж, цаг агаарт зориудаар нөлөөлөх дөрвөн экспедиц ажиллаж байна.

 

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн хамтарсан 4 экспедиц нэгдсэн төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

 

Тус экспедицийхэн өчигдөр буюу 26-ны өдөх 12 ш борооны пуужингаар цаг агаарт зориудаар амжилттай нөлөөлсний үр дүнд Ерөө суманд асаж байгаа түймрийн голомтоос 20-30 км зайд бороо орж, үүлний масс түймрийн голомт руу шилжсэн байна.

 

Мөн өдрийн 6:05 минутад Сэлэнгэ-Бороо 1 экспедиц Орхон сумын Нарст гуу гэдэг газарт,  Бороо-3  экспедиц 16.47 цагт Мандал сумын Хужиртын ам, Ерөө сумын Хонгорын нам даваа орчимд цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг тус тус явууллаа.

Үүний үр дүнд Баруунбүрэнд 2.0 мм, Хушаатад 1.5 мм, Зүүнбүрэнд 0.4 мм, Түшигт 1.2 мм, Бугантад 6.0 мм, Сүхбаатарт 0.8 мм, Орхонд 7.0 мм, Орхонтуулд 5.0 мм, Баянголд 18.0 мм, Мандалд 8.2 мм бороо тус тус орлоо.

 

Өнөөдрийн тухайд Сэлэнгэ аймгийн экспедиц Тужийн нарсанд гарсан түймэр унтраахад дэмжлэг үзүүлэхээр цаг агаарт зориудаар нөлөөлөхөөр ажиллаж байна.

Related news