ӨНӨӨДӨР: “Хиймэл оюунд суурилсан дээд боловсролын экосистемийг бүрдүүлэх нь” хэлэлцүүлэг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-30 07:00:06

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм


-УИХ дахь МАН, Ан-ын бүлгийн хуралдаан болно.

9:00 цагт: “Хиймэл оюунд суурилсан дээд боловсролын экосистемийг бүрдүүлэх нь” хэлэлцүүлэг “Шангри-Ла” зочид буудалд болно.

10:00 цагт: “Хархорум-2025” олон улсын кино наадмын хүрээнд монголын кино төслүүдийг олон улсын продюсер, хөрөнгө оруулагчдад танилцуулах үйл ажиллагаа “Чингис хаан” үндэсний музейд болно.

11:00 цагт: “Олон овоот гоулд” ХХК-д холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн талаар ШШГЕГ-ын байранд мэдээлэл хийнэ. Холбогдох утас 88064025

11:00 цагт: ОБЕГ-т ой, хээрийн түймэр болоод цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө. 


-Ази, Номхон далайн Шуудангийн холбоо (APPU)-ны Удирдах зөвлөлийн хурал энэ сарын 30-наас 7 дугаар сарын 4-нд "Туушин" зочид буудалд болно. 


Орон нутагт:

-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.


Хилийн чанадад:

-Зургаадугаар сарын 30-наас 7 дугаар сарын 6-нд: Казахстан улсын Астана хотод боксын аварга шалгаруулах Дэлхийн цомын тэмцээн болно. 

Related news