Австри Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен мэндчилгээ дэвшүүллээ.
МЭНДЧИЛГЭЭНД:
“Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Танай сайхан улсад гэргий Дорис-ын хамт айлчлах үеэр өндөр хүндэтгэл үзүүлж, найрсаг дотноор хүлээн авсанд дахин чин сэтгэлийн талархал дахин илэрхийлье.
Танд эрүүл энх,
сайн сайхан, Монголын ард түмэнд гэрэлт ирээдүйг хүсэн ерөөе” гэжээ.