УВС: Нисэх онгоцоор ойн хөнөөлт шавжны хор цацлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-07-16 20:08:27

Улаангом, 2025 оны долоодугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын захиалгаар Увс аймагт улсын төсвийн хөрөнгөөр 22500 га талбайд наадмын өмнөхөн ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил хийсэн байна.

Тодруулбал, Увс аймгийн Сагил, Түргэн, Улаангом, Наранбулаг, Малчин, Баруунтуруун, Өндөрхангай, Зүүнхангай сумын ойн сангийн 19000 га талбайд агаарын хөлгөөр буюу “Царцаа” ногоон онгоц ашиглан шавжны хор цацсан байна.

Харин Хяргас, Цагаанхайрхан сумын ойн сангийн 3500 га талбайд үүргийн шүршигч багаж ашиглан ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил хийжээ.


Манай улс "Царцаа" ногоон онгоцыг ашиглан ойн хортон шавж устгалын ажлыг хийсээр ирсэн байна.

Related news