Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл өмнөх оныхоос 2.8 хувиар багасжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-22 12:11:07

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 22 /МОНЦАМЭ/.  Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний хагас жилийн байдлаар 18.6 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 532.0 тэрбум төгрөгөөр багасжээ. 


Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 13.5 их наяд төгрөг болж 1.1 их наяд төгрөгөөр багассан нь голлон нөлөөлжээ. Тухайлбал, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 2.4 их наяд төгрөг, газрын тос олборлолт 78.9 тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна. Харин боловсруулах салбарын нийт үйлдвэрлэл 3.4 их наяд төгрөг болж өмнөх оныхоос 6.7 хувиар өссөн. Үүнд, хүнсний бүтээгдэхүүн 104.8 тэрбум, ундаа, усны үйлдвэрлэл 73.6 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлснийг ҮСХ-ноос мэдээлэв. 

Related news