Ногоон байгууламжийн нэг га талбайн арчилгааны үнэ 150 сая төгрөг болж өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-24 11:25:20

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгааны төсвийг нэмснээр ажилчдын цалин хөлс өсөж, чанар хүртээмж сайжирчээ.


НЗДТГ-аас хотын нийтийн ногоон байгууламжийн арчилгааны төсвийг энэ онд тодотголоор нэмж, арчилгааг дүүргүүдэд хариуцуулсан.  Ингэснээр ногоон байгууламжийн арчилгаа хийх давтамж өссөнийг албаныхан тодотгов. 


УБЗАА-ны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга, ерөнхий дендорлогич Н.Отгонбаяр ярихдаа, "Одоогоор есөн дүүрэгт нийт 157 га талбайд ногоон байгууламжийн арчилгааны 27 байгууллага 320 ажилтантай ажиллаж байна.

Ногоон байгууламжийн арчилгаа хариуцсан ажилчид сард 1.7-1.9 сая төгрөгийн цалин авдаг байсныг 3.5 сая төгрөг болгосон бол 1 га талбайн арчилгааны үнэлгээ 100 орчим сая төгрөг байсан нь одоо 150 сая төгрөг болж өссөн.

Энэ хүрээнд ногоон байгууламжийн арчилгаа хийх давтамж ихсэж, чанар хүртээмж сайжирч байна” гэв.



Ташрамд дурдахад Барилгын хөгжлийн төв ногоон байгууламжийн барилгын норм, дүрэм шинэчлэх ажлыг хийж байна.  

 

Related news