СЭЛЭНГЭ: Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө сэрүүхэн хононо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-08-11 15:58:22

Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Өнөө шөнө Орхон-Сэлэнгийн сав газраар сэрүүхэн хонохыг аймгийн УЦУОШТ-өөс анхааруулж байна.

 

Маргаашийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Зарим сумдын нутгаар бага зэргийн аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр байна. Агаарын температур шөнөдөө +7+12 градус, өдөртөө +18+23 градус дулаан байна.


Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө +8+10 градус, өдөртөө +20+22 градус дулаан байна.

 

8 дугаар сарын 13-17-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 15, 17-нд зарим сумдын нутгаар аадар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

 

Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө +7+12 градус, өдөртөө +18+23 градус дулаан, 14-нөөс өдөртөө +25+30 градус хүрч дулаарна.

Related news