Ирэх оны төсвийн төсөлд иргэдийн саналыг авах хугацаа маргааш дуусна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-08-13 10:10:07

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Ирэх оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах хугацаа маргааш дуусна.

 

Өнөөдрийн 9:30 цагийн байдлаар 167.713 иргэн уг төсөлд саналаа өгөөд байна. Иргэдийн саналыг 11-11 төв болон E-Mongolia системээр дамжуулан авч буй.

 

Төсвийн тухай хуульд Засгийн газар төсвийн хэлэлцүүлгийг иргэдийн оролцоотой, ил тод, нээлттэй хийхээр заасан. Иймд Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын өнгөрсөн сарын 30-ны өдрийн хуралдаанаар төсвийн төсөлд татвар төлөгчдийн саналыг тусгахыг үүрэг болгосон юм. 


Түүнчлэн тэрбээр ирэх оны төсөв нь хүний хөгжил, боловсролыг дэмжих байх ёстой хэмээн онцлоод буй.


Related news