Зөвхөн дотоодын аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг дотоодын аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөж байна.
Энэ талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд
Ч.Ундрам аялал жуулчлалын салбарын төлөөлөл, судлаач, багш, мэргэжлийн холбоод,
аж ахуйн нэгжийн төлөөллүүдийг баасан гарагт хүлээн авч уулзах үеэрээ тодотгов.
Тус уулзалтаар аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлэх бодлого, Засгийн газрын “Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох тухай” тогтоолын хүрээнд хэрэгжүүлэх хөнгөлөлттэй зээлийн нөхцөлийг танилцуулж, санал солилцлоо. Тодруулбал, гаднын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж уг зээлд хамрагдахгүй бөгөөд дараах чиглэлээр ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөөд байгаа аж.
Энэ нь тус салбарт үйл ажиллагаа эрхлэгчийн
бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулах, дижитал шийдэл нэвтрүүлэх, бизнесийн үйл
ажиллагааг тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх
зорилготой. Үүнд эргэлтийн хөрөнгийн зах зээлийг сайжруулах, аялал жуулчлалын
цогцолбор, зочид буудал, жуулчны бааз, зоогийн газар, кофе шоп, зам дагуух түр буудаллах
цэг, цогцолборыг барьж байгуулах, засах, өргөтгөх ажлууд багтжээ.