Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны цахим бүртгэл эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хүүхдийг цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл өнөөдрөөс эхэлж, ирэх сарын 8-ныг хүртэл И-Монголиа системээр хүлээн авна.
Энэ удаагийн бүртгэлд:
- Нэгдүгээр шатны
бүртгэлээс хоцорсон хүүхдүүд
- Түр оршин
суугчийн хүүхдүүд хамрагдана.
Нийслэлийн цэцэрлэгийн нэгдүгээр шатны цахим бүртгэлийг энэ сарын 4-18 хүртэл хүлээн авсан. Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг таны бүртгүүлсэн дугаарт мессежээр мэдээлэх аж. Мөн И-Монголиа системд нэвтрэн орж Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн үйлчилгээг авах боломжтой юм.