Улаанбаатар хотын сургуулиудад 41 мянга гаруй хүүхэд элслээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-09-01 10:01:42

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод 2025-2026 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид 41 мянга гаруй хүүхэд элсэн орж байна.


Энэ хичээлийн жилд нийслэлд төрийн өмчийн 325, хувийн 343, нийт 668 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 16 мянга гаруй багш, ажилтан ажиллана. Цэцэрлэгийн насны буюу 2-5 насны 135.582 хүүхэд хамрагдаж байгаа бөгөөд хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулжээ.


Мөн нийслэлд төрийн өмчийн 171, хувийн 155, ерөнхий боловсролын нийт 326 сургууль хичээллэж байна. Эдгээр сургуульд 412.273 хүүхэд суралцаж буй. Түүнээс бага ангид 189.634, дунд ангид 145.652, ахлах ангид 76.987 хүүхэд суралцаж, 25.100 гаруй багш, ажилтан ажиллана. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны тушаалаар баталсан сургалтын төлөвлөгөөний дагуу ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагаа 34-37 долоо хоног үргэлжлэх юм.

 

Related news