У.Ляйен: Украинд цэрэг байрлуулах нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БРЮССЕЛЬ, 2025 оны есдүгээр сарын 1 /Reuters/. Европын удирдагчид дайны дараах аюулгүй байдлын баталгааны нэг хэсэг болгон Украинд олон үндэстний цэргүүдийг байрлуулах “нарийвчилсан төлөвлөгөө” боловсруулж байна гэж Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен мэдэгджээ.
Тэрбээр Их
Британийн “Financial Times”
сонинд /FT/ ярилцлага өгөх үеэрээ хэлэхдээ,
Ерөнхийлөгч Трамп энэхүү
дэмжлэгт Америкийн оролцоо байх болно гэдгийг бидэнд баталсан хэмээн нэмж хэлсэн байна.
Энэхүү цэрэг байрлуулах
ажиллагааны хүрээнд АНУ-ын хяналт тандалт, командлалын систем, тагнуулын тоног төхөөрөмжийн тусламжтайгаар Европын тэргүүлсэн олон арван мянган цэргийг байрлуулахаар төлөвлөж байгаа бөгөөд өнгөрсөн сард АНУ-ын Ерөнхийлөгч
Д.Трамп, Украины Ерөнхийлөгч В.Зеленский болон Европын удирдагчдын
уулзалтын үеэр энэ талаар тохиролцсон
гэж тус сонинд бичжээ.
Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар Германы Канцлер Фридрих Мерц, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер, НАТО-гийн Ерөнхий нарийн
бичгийн дарга Марк Рютте, У.Ляйен зэрэг Европын удирдагчид
Украины асуудлаарх өндөр түвшний хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр Парис хотод пүрэв гарагт цугларах
төлөвтэй байна гэж FT мөн энэ талаар
мэдээлэл бүхий гурван дипломатчийг эш татан мэдээлсэн байна.