Монголбанк наймдугаар сард 690.1 кг үнэт металл худалдан авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-01 17:11:25

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Монголбанк өнгөрсөн сард 690.1 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 7.7 тонн үнэт металл худалдан аваад байна.


Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 24.1 хувиар буурсан үзүүлэлт аж. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 494 кг, Баянхонгор аймаг дахь хэлтэс 1138.7 кг үнэт металл худалдан авчээ. Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог.


Тэгвэл 2025 оны наймдугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 387 мянган төгрөг байв.






Related news