ХӨВСГӨЛ: Мэргэжлийн хоёр баг ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-09-11 17:32:11

Мөрөн, 2025 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт Зооноз өвчин судлалын үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэнд тандалт, Шуурхай удирдлагын албаны дарга Х.Ариунболдоор ахлуулсан баг,  ХӨСҮТ-ийн зөвлөх эмч, МУ-ын хүний гавьяат эмч Ц.Чинбаяраар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллаж байна.


Тус аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатартай  мэргэжлийн багийн хүмүүс уулзаж, халдварт өвчний голомт, дэгдэлтийн нөхцөл байдлын талаар мэргэжлийн дүгнэлт, зөвлөмжийг танилцууллаа.


Хөвсгөл  аймагт өнөөдөр тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол нэмэгдээгүй,  тусгаарлалтад байгаа 110 иргэнээс 45 иргэнийг PCR шинжилгээ болон мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн хяналтаас гаргалаа гэдгийг онцолж байв.


Засаг дарга Л.Төмөрбаатар онцгой нөхцөлд хүрэлцэн ирж иргэдийнхээ төлөө хариуцлагатайгаар ажил үүргээ биелүүлж буй алба хаагчдад талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

 





Related news