ДОРНОГОВЬ:Таван модны хийдийн туурь

ФОТО МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2025-09-17 15:11:36

Сайншанд, 2025 оны есдүгээр сарын 18/МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн түүхэн дурсгалт газрын зургийг цувралаар хүргэж байна.


Энэ удаа тус аймгийн Хатанбулаг сумын Сулинхээр багийн нутагт байдаг таван модны хийдийн туурийн тухай хүргэхээр бэлтгэлээ.


Сулинхээр багийн нутагт байх тус хийдийн үүсэн цаг хугацаа тодорхойгүй хэдий ч 1937 оны хэлмэгдүүлэлтийн үед устгагдсан тухай нутгийн малчин П.Лхагва өгүүлсэн юм.


Түүний хэлснээр энд нэг үндэсээс салбарлаж ургасан таван мод байсан бөгөөд модны үндэсний доор багахан ундаргатай булаг байсан бөгөөд хийдийн лам нар тахилын усаа авдаг байжээ.


Таван модны доорх тахилын усны ундаргыг том болгосноос үүдэж чийг алдсанаар дөрвөн мод нь унаж, одоо нэг л мод үлджээ.      Таван модны нэг нь сэтэртэй мод байсан. Хийдийн туурь, барилга байшингийн онцлогийг ажиглавал хийдэд олон лам шавилдаггүй, орон нутгийн жижиг хийд байсныг  илтгэнэ гэсэн юм.


Тухайн цаг үеийн байдлаас үүдэж тус хийдийг одоогийн Мандпах сумын нутагт байдаг Өлгий хийд рүү нүүлгэсэн байна.


Харин хийдэд шавилж байсан лам нарын ихэнх нь хэлмэгдүүлэлтээс дүрвэж бурхан шүтээнээ аваад урагшаа нүүсэн тухай тэрээр өгүүлсэн юм.