БНХАУ-ын ЭСЯ-наас тэтгэлэгт хөтөлбөртэй холбоотой асуудлаар мэдэгдэл гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
mn_tuul@montsame.mn
2016-11-14 11:29:21

Сүүлийн үед “Күнз боловсролын төв” нэртэй сургалтын байгууллагаас “БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хүсэлт авч эхэллээ” гэсэн сурталчилгаа мэдээлэл гарч байгаатай холбогдуулж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас мэдэгдэл гаргав.

Мэдэгдэлд, "Нэгдүгээрт, “Күнз боловсролын төв” нь БНХАУ-аас Монгол Улсад албан ёсоор байгуулсан Күнзийн институттэй ямар ч холбоогүй бөгөөд уг байгууллагын “БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг” хэмээн нэрийдэж буй хүсэлт авах үйлдэл нь БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлөхгүй.

Хоёрдугаарт, БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгтэй холбогдох албан ёсны мэдээлэл нь БНХАУ-ын Үндэсний тэтгэлгийн сангийн зөвлөл (CSC)-ийн www.csc.edu.cn веб сайтаар зарлагддаг. БНХАУ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй “БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг” хөтөлбөрийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран зохион байгуулдаг. Мөн элсэлт авах мэдээллийг дээрх хоёр байгууллага хамтарч өөрсдийн албан ёсны вэб сайт болон Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарладаг болно" гэжээ.    

“Күнз боловсролын төв” нэртэй сургалтын байгууллага нь “БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хүсэлт авч эхэллээ” гэсэн сурталчилгаа мэдээлэл гаргаж байгаагийн дотор “HSK шаардахгүй”, “хамрах оюутны тоо заагаагүй” гэх мэдээллийг давхар цацаж байгаа болохыг мэдэгдлээ.

Б.Туул

 

 

 

Related news