Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 24 /NHK/. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /ЭЗХАХБ/ 2025 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг мягмар гарагт ахиулан шинэчилжээ. АНУ-ын өндөр татвар үйлчлэхээс өмнө бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа өссөн нь өсөлтийг дэмжсэн гэж тайланд дурдсан байна.
Энэ онд дэлхийн эдийн засаг 3.2 хувиар өснө гэж ЭЗХАХБ мэдэгджээ. Энэ нь зургаадугаар сард танилцуулсан таамаглалаас 0.3 пунктээр илүү үзүүлэлт
юм. АНУ-ын эдийн засаг 1.8 хувь, Хятадынх 4.9 хувиар өсөх төлөвтэй байгаа нь өмнөх төсөөллөөс тус бүр 0.2
пунктээр илүү байна. Японы хувьд
энэ үзүүлэлт 1.1 хувь болж, 0.4 пунктээр өссөн байна.
Гэвч хөрөнгө оруулалт, худалдаа саарснаас шалтгаалан ирэх онд дэлхийн эдийн засгийн өсөлт 2.9 хувь болж
удааширна гэж тус байгууллага таамаглаж
байна. Наймдугаар
сарын сүүлчээр мөрдөгдөж байсан хоёр талын тарифын хувь хэмжээнүүд үргэлжлэн үйлчилнэ гэсэн таамаглал дээр
үндэслэн хэтийн төлөвийг гаргажээ.
Харин цаашид
татвар нэмэгдэх зэрэг хүчин зүйлсийг эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх
эрсдэлүүдийн тоонд оруулсан байна. Түүнчлэн худалдааны бодлогыг илүү ил тод, урьдчилан таамаглах
боломжтой болгохын тулд улс орнууд хамтран ажиллах шаардлагатай байгааг ЭЗХАХБ-ын мэргэжилтнүүд онцолжээ.