2016 он түүхэн дэх хамгийн дулаан жил болж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2016-11-15 08:56:42

МАРРАКЕШ. /Xinhua/. 2016 он түүхэн дэх хамгийн дулаан жил болж магадгүй гэж НҮБ-ын Цаг уурын агентлаг мэдэгдлээ. Энэ онд дэлхийн агаарын дундаж хэм  аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс цельсийн 1.2 хэмээр давах төлөвтэй байгаа аж.

Марокко улсад болж буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх "COP22" бага хурлын үеэр Дэлхийн цаг уурын байгууллага энэ тухай мэдэгдсэн байна. Тус байгууллага дэлхийн улс орнуудаас авсан цаг уурын талаарх мэдээллийг судалсан аж.

Холбогдох албаны хүмүүсийн хэлснээр, энэ оны 1-9 дүгээр сард дэлхийн агаарын дундаж хэм 1961-1990 оны мөн үеийн дундаж температур болох цельсийн 14 хэмээс 0.88 хэмээр өндөр байжээ.

Дэлхийн агаарын дундаж хэм анх удаагаа аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс цельсийн 1 хэмээр давснаар 2015 он нь түүхэн дэх хамгийн дулаан жил болж өнгөрсөн билээ.


Г.Доржханд

Related news