ХӨВСГӨЛ: “Далх бурхан” Түрэгийн үеийн чулуун хөшөө юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-10-09 14:29:16

Мөрөн, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Рашаант суманд “Далх бурхан” хэмээх хүн чулуу бий.


"Далх бурхан" аймгийн төвөөс 110 км, Рашаант сумын төвөөс 25 км-ын зайд орших Түрэгийн үеийн хүн чулуун хөшөө юм.


Нутгийн иргэд хүсэл биелүүлдэг хэмээн залбиран сүсэглэдэг бөгөөд хүүхэд төрүүлээгүй эмэгтэйчүүд хүүхэдтэй болгож өгөхийг хүсэн буруу энгэртэй дээл хийж өмсөн залбирч мөргөдөг өвөрмөц ёс заншилтай юм. Мөн сүүлийн үед нутгийн иргэд тахилга хийж хүндэтгэл илэрхийлдэг болжээ.


Монгол Улсад 500 гаруй хүн чулуу бүртгэгдсэн байна. Хүн чулууг нутаг бүрд өөр өөрөөр нэрлэж иржээ. Тухайлбал, Өвөрхангайд увшхай, Хөвсгөл, Сэлэнгэ, Булган аймагт далх, Дорнод Сүхбаатар аймагт лам чулуу гэдэг байна. 



Related news