MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

ТӨВ: Ажлын үр дүнгээрээ тэргүүлсэн дөрвөн багшийг 30 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-10-13 16:18:17

Зуунмод, 2025 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монголын багш нарын 59, Дэлхийн багш нарын 31 дэх жилийн ойн баярыг энэ  сарын 10-нд тэмдэглэв. Энэ үеэрээ ажлын үр дүнгээрээ тэргүүлсэн дөрвөн багшийг тус бүр 30 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа. 


Энэхүү шагнал нь орон сууц худалдан авах ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр юм. Тус шагналыг Сэргэлэн сумын Алтантүлхүүр цэцэрлэгийн бүлгийн багш Ч.Мөнхням, Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн химийн багш Ө.Ганчимэг, Батсүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш Ү.Билэгцэцэг, Заамар сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн МХБУЗ-ын багш Б.Батцэцэг нар тус тус хүртжээ.  


2025 онд “Боловсролын байгууллагын багш, сурагч, хамт олныг шагнаж урамшуулах журам”-ыг шинэчлэн баталсан. Журмын хүрээнд багш нарын нийгмийн баталгааг хангах зорилгоор тухайн байгууллагадаа 5-аас дээш жил тогтвортой ажиллаж, сүүлийн 3 жил дараалан гүйцэтгэлийн үнэлгээ болон заасан хичээлийн сургалтын чанараар тэргүүлсэн багш хамаарах юм. 

Related news